Олимпийн тэшүүрийн тэмцээн
Олимпийн тэшүүрийн тэмцээн | |||
---|---|---|---|
Олимпийн наадам | |||
1924 • 1928 • 1932 • 1936 • 1948 • 1952 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 1980 • 1984 • 1988 • 1992 • 1994 • 1998 2002 • 2006 • 2010 | |||
Медальтнууд • Олимпийн дээд амжилтууд |
Тэшүүр нь 1924 онд зохиогдсон анхны өвлийн олимпоос олимпийн наадмын хөтөлбөрт багтаж буй. Эмэгтэйчүүдийн тэмцээн 1932 онд үзүүлэх тоглолтын хэлбэрээр зохиогдож байсан бөгөөд 1960 оны өвлийн олимпоос эхлэн албан ёсны хөтөлбөрт багтах болжээ.
Агуулга[нуух] |
[засварлах] Түүх
Олон Улсын Олимпийн Хороо анх байгуулагдахдаа л Олон Улсын Тэшүүрийн Холбоо (ISU)-г хүлээн зөвшөөрсөн ч 1908 оны олимпоос эхлэн зөвхөн уран гулгалтын спорт л олимпийн хөтөлбөрт орж чаджээ. Берлин хотод зохиогдох ёстой байсан 1916 оны зуны олимпийн урьдчилсан хөтөлбөрт 3 зай бүхий олон төрөлт тэшүүрийн уралдаан багтсан байсан[1] хэдий ч уг олимпийн наадам Дэлхийн нэгдүгээр дайны улмаас зохиогдоогүй билээ.
Хожим 1924 оны өвлийн олимп гэж нэрлэгдэх болсон, Шамонид зохиогдсон Олон Улсын Өвлийн Спортын Долоо Хоногийн хөтөлбөрт тэшүүрийн 5 уралдаан багтсан. Тэр үед зай тус бүрт аварга шалгаруулдаггүй, янз бүрийн зайд уралдаж, нийлбэр дүнгээр аваргыг тодруулдаг байсан ч олимпийн наадамд нийлбэр дүнгээр тэргүүлсэн тамирчдаас гадна 500 м, 1500 м, 5000 м, 10000 м-ийн зайд тэргүүлсэн тамирчдад медаль гардуулсан байна. Дараагийн олимпоос нь эхлэн нийлбэр дүнгээр аварга шалгаруулахыг больсон ажээ.
1932 онд Лэйк-Плэсидэд болсон олимпийн наадам ердийн тэшүүрийн уралдааны дүрмээр бус, нэг гараанд хэд хэдэн тамирчин зэрэг уралдаж, хэн түрүүлж барианд орсон нь шалгардаг, АНУ-ын тэшүүрийн холбооны дүрмээр (шорт-трэктэй төстэй) зохиогдсон. Мөн уг олимпийн наадамд эмэгтэйчүүд анх удаа тэшүүрээр гулган уралдсан бөгөөд тэр нь үзүүлэх тоглолтын статустай байв. 1940 оны өвлийн олимпийн наадамд эмэгтэйчүүд өрсөлдөх төлөвлөгөөтэй байсан[1] ч мөн л дайны улмаас зохиогдолгүй, эмэгтэй тэшүүрчид олимпийн наадмыг 1960 он хүртэл хүлээсэн билээ. Эмэгтэйчүүд 500 м, 1000 м, 1500 м, 3000 м-ийн зайд уралдаж медальтнуудыг тодруулдаг байлаа.
1970-аад оны эхээр Тэшүүрийн ойрын зайн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болж, 1976 оны олимпоос эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайн төрөл нэмэгдэв. Түүнчлэн 1981 онд ОУТХ эмэгтэйчүүдийн 5000 м-ийн зайн төрлийг албан ёсны төрөл гэж тооцох болсноор 1988 оноос уг төрөл олимпийн хөтөлбөрт багтсан байна. Хамгийн сүүлд 2006 оны Турины олимпод багийн цуваа гараатай уралдаан нэмэгджээ.
[засварлах] Медалийн хүснэгт
Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|---|
1 | ![]() | 29 | 22 | 16 | 67 |
2 | ![]() | 27 | 29 | 26 | 82 |
3 | ![]() | 25 | 28 | 27 | 80 |
4 | ![]() | 24 | 17 | 19 | 60 |
5 | ![]() | 13 | 15 | 10 | 38 |
6 | ![]() | 8 | 12 | 9 | 29 |
7 | ![]() | 8 | 11 | 14 | 33 |
8 | ![]() | 7 | 8 | 9 | 24 |
9 | ![]() | 7 | 4 | 5 | 16 |
10 | ![]() | 3 | 4 | 3 | 10 |
11 | ![]() | 3 | 3 | 1 | 7 |
12 | ![]() | 3 | 0 | 0 | 3 |
13 | ![]() | 2 | 1 | 0 | 3 |
14 | ![]() | 2 | 0 | 1 | 3 |
15 | ![]() | 1 | 5 | 9 | 15 |
16 | ![]() | 1 | 2 | 3 | 6 |
17 | ![]() | 1 | 1 | 0 | 2 |
18 | ![]() | 0 | 3 | 3 | 6 |
19 | ![]() | 0 | 1 | 2 | 3 |
20 | ![]() | 0 | 1 | 0 | 1 |
![]() | 0 | 1 | 0 | 1 | |
22 | ![]() | 0 | 0 | 1 | 1 |
![]() | 0 | 0 | 1 | 1 | |
Нийт | 164 | 167 | 160 | 491 |
[засварлах] Зүүлт
[засварлах] Тэмдэглэл
[засварлах] Ном зүй
- Kluge, Volker. Olympische Winterspiele: Die Chronik - Chamonix 1924 - Lillehammer 1994. Berlin, Germany: Sportverlag, 2nd revised and updated edition, 1994. ISBN 3-328-00631-1
Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд |
---|